Үйлчилгээний нөхцөл
1. Ерөнхий нөхцөл
Bilig нь YouTube видеоны аудиог хиймэл оюунаар өөр хэл рүү орчуулж, дуут хэлбэрээр хүргэдэг үйлчилгээ юм. Хэрэглэгч линк оруулснаар орчуулгын процессыг эхлүүлнэ. Гаралт нь зөвхөн аудио файл бөгөөд эх видеог өөрчлөхгүй, хуулбарлан түгээхгүй.
Бүртгэлд зөвхөн имэйл хаяг ашиглана — нууц үг хадгалдаггүй, нэвтрэх бүрд нэг удаагийн код илгээнэ.
2. Кредит ба төлбөр
1 кредит нь 1 минут видеонд тохирно. Кредитийг QPay-ээр цэнэглэнэ. Амжилтгүй орчуулгын кредит автоматаар бүрэн буцаагдана. Худалдан авсан кредит нь бусдад шилжүүлэх боломжгүй, хугацаа дуусахгүй.
3. Зохиогчийн эрх — таны хариуцлага
Орчуулга хийлгэж буй видеоны агуулгад хамаарах зохиогчийн эрх нь эх бүтээгчид нь хадгалагдана. Та Үйлчилгээг ашигласнаар: орчуулсан аудиог зөвхөн хувийн хэрэгцээнд (сурах, сонсох) ашиглах; эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээхгүй, худалдахгүй; YouTube-ийн үйлчилгээний нөхцөлийг өөрийн хариуцлага дээрээ дагаж мөрдөхөө баталж байна.
Хэрэглэгчийн оруулсан агуулгаас үүдэх зохиогчийн эрхийн маргаанд Bilig хариуцлага хүлээхгүй бөгөөд зөрчил илэрсэн бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй.
4. Хариуцлагын хязгаар
Орчуулгын нарийвчлал контентын чанараас хамаарна. Bilig 100% нарийвчлалыг баталгаажуулахгүй.
Нэг видеоны дээд урт 20 минут. Үйлчилгээг хууль бус, хор хөнөөлтэй агуулгад ашиглахыг хориглоно.
5. Нууцлал
Бид имэйл хаяг болон орчуулгын түүхийг л хадгална. Таны хүсэлтээр бүртгэл, бүх өгөгдлийг устгана — info@biligapp.com хаягаар хандана уу.
6. Эрх эзэмшигч, холбоо барих
Bilig үйлчилгээ, түүний систем болон оюуны өмчийн бүх эрхийг Агент Эй Ай ХХК эзэмшиж, хариуцна.
info@biligapp.com · biligapp.com